• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЭНЭ 7 ХОНОГТ ОСЛЫН УЛМААС ГЭМТСЭН ХҮНИЙ ТОО 42 ХУВИАР, АМЬ НАС НЬ ХОХИРСОН ХҮНИЙ ТОО 66 ХУВИАР ТУС ТУС БУУРСАН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА.

2018-03-02
ЭНЭ 7 ХОНОГТ ОСЛЫН УЛМААС ГЭМТСЭН ХҮНИЙ ТОО 42 ХУВИАР, АМЬ НАС НЬ ХОХИРСОН ХҮНИЙ ТОО 66 ХУВИАР ТУС ТУС  БУУРСАН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА.

Энэ 7 хоногт буюу 2018.02.26-03.02-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 93 томоохон уулзвар цэгт 350 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөн зохицуулалт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн 12,000 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 122 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Мөн эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 902 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 636 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 22 хүн гэмтэж бэртсэний 3 нь 0-10 хүртэлх насны хүүхэд, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Энэ 7 хоногт цагдаагийн байгууллагын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар эрэн сурвалжлагдаж байсан 7 этгээд, 14 тээврийн хэрэгслийг илрүүлэн харъяа байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 2,2 осол, мөргөлдөх хэлбэрээр 13, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 6,5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 10 хувиар, гэмтсэн хүний тоо 42 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 66 хувиар тус тус  буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Мөн тус албанаас 2018.02.27-ны өдөр сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг шороон замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 21 настай эмэгтэй, С-г мөргөж амь насыг нь хохироогоод иргэн Д-г гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн болон Замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.