• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

2017-12-28
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчих нөхцөлөөр хангах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд шуурхай мэдээллэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар болон Замын цагдаагийн албаны даргын тушаалаар бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлыг нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.

Дээрх тушаалыг алба хаагчдад танилцуулж албаны бэлэн байдлыг хангаж, алба хаагчдын сахилга ёс зүй, иргэд жолооч нартай харьцах харьцаа, ажлын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах талаар Замын цагдаагийн албаны дарга, дэд дарга нараас үүрэг болголоо.