ТОМУУГИЙН ВАКЦИНД АЛБА ХААГЧ НАР ХАМРАГДЛАА
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Санхүү Хангамжийн газраас зохион байгуулж буй томуугийн вакцинд Замын цагдаагийн албаны 13 хэлтсийн 218 алба хаагчид үнэ төлбөргүй хамрагдлаа.
Томуугийн вакциныг хийлгэсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм.