• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ИРГЭДИЙН АЯ ТУХ, ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САХИН ХАМГААЛДАГ 200 АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД ГАР УТАС БЭЛЭГЛЭЛЭЭ

2017-12-06
ИРГЭДИЙН АЯ ТУХ, ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САХИН ХАМГААЛДАГ 200 АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД ГАР УТАС БЭЛЭГЛЭЛЭЭ

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпораци болон Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Huawei technologies LLC” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран иргэдийн ая тух, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг “Замын цагдаагийн алба”, “Нийслэлийн онцгой байдлын газар”, “Түргэн тусламжийн төв-103”, “Хот тохижилтын газар ОНӨААТҮГ” зэрэг төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад ажлын шуурхай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 ширхэг “Huawei Y3” маркийн ухаалаг гар утсыг бэлэглэлээ.

Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2017.12.06/ “Улаанбаатар чуулга”-ын байранд зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захира Э.Чинзориг, ЗЦА-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Мэдээлэл харилцаа, холбооны салбарт ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид хоорондоо шуурхай мэдээлэл дамжуулж, солилцох шаардлага тулгарч байна. Дунджаар насанд хүрсэн нэг хүн өдөрт 80-90 удаа утсаа шалгаж, асаадаг бөгөөд эмч, цагдаа болон иргэдийн ая тух, аюулгүй байдлыг сахин ажилладаг ажилтан, алба хаагчид өдөрт дунджаар 30 минутын турш утсаар ярьдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

Улаанбаатар хотын шуурхай байдлын төлөө хамтран ажилладаг байгууллагууддаа нийт алба хаагчдынхаа өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.