СЭРЭМЖЛҮҮЛЭГ
📢ЦАГ АГААР, ЗАМ ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭ:
Өнөөдөр буюу 2026.02.24-ний өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
⚠️Жолооч Та
📍Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
📍Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
📍Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
📍Холын гэрлээ шилжүүлэх
📍Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна‼️