ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХОХИРСОН ИРГЭДИЙГ ДУРСАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ “ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ” УРИАЛГА ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХОХИРСОН ИРГЭДИЙГ ДУРСАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ “ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ” УРИАЛГА ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
📌Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.
📌Жилд дунджаар 25-30 мянган зам тээврийн осол бүргэгдэж өдөрт дунджаар 300 гаруй зам тээврийн осол гарч байна.
📌Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино.
📌Манай Улсын хувьд уг өдрийг жил бүр “Хичээх өдөр” уриалгатайгаар зам тээврийн ослын хор уршгийг иргэд жолооч нарт таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулдаг.
❗Иймд иргэд, жолооч та бүхэн энэ өдөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.
#Өдөр_бүр_хичээе