• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АВТОМАШИНЫ СУУДЛЫГ ЯАГААД АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ?

2024-08-19
АВТОМАШИНЫ СУУДЛЫГ ЯАГААД АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ?

#Автомашины_суудал нь хүүхдэд ор, тэрэг худалдан авахтай адил чухал зүйл юм.

📢Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заасан байдаг.

#Автомашины_суудал нь осол гарах үед хүүхдийг тогтоон барих, хажуугийн хамгаалалтууд нь гэмтэж бэртэхээс хамгаалах үүрэгтэйгээс гадна тохь тухтай байлгах зориулалттай байдаг. Зөвхөн ослын үед гэлтгүй гэнэт зогсож тормозлох үед ч хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалдаг байна.