• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Явган хүний гарцын тухай...

2024-08-12
Явган хүний гарцын тухай...

АНУ, Их Британид замын хөдөлгөөний зөв дүрэм байхгүйгээс осол аваар нэмэгдсээр байсан ба эдгээр ослыг бууруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр улс явган хүний гарцыг янз бүрийн загвараар туршиж үзжээ. 1931 онд Англид өргөн хүрээтэй туршилт явуулж, явган зорчигчдыг явган хүний гарцын загвараар зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн байна. Нэгэн өдөр туршилтын явган хүний гарцаар гарч байсан Британийн улс төрч хар, цагаан хээг анзаарч "Зебра гарц" гэж нэрлэснээр бидний мэдэх өнөөдрийн явган хүний гарцын нэршил бий болжээ.

Эцэст нь янз бүрийн загварыг туршиж үзсэний дараа хар цагаан туузны загвар нь хамгийн үр дүнтэй болох нь батлагдсан. Учир нь энэхүү өнгөний хослолыг жолооч нар явган хүний гарц руу дөхөхөөс өмнө холоос харж, тээврийн хэрэгслийнхээ хурдыг сааруулдаг байв. Ийнхүү 1951 онд “Зебра гарц”-ыг ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрч, дэлхий даяар жишиг болсон байна.

🚗🚕🚙Жолооч та явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн бол хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавин өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.❗❗❗