Хол замд 120 км/цагтай давхих, 90 км/цагийн хурдтай явахад ямар ч ялгаагүй
ИРГЭНИЙ ПОСТ: Хол замд 120 км/цагтай давхих, 90 км/цагийн хурдтай явахад ямар ч ялгаагүй юм билээ шүү
Сая 3000 гаруй км аялаад ирсэн. Жолоочид яг юунд тэгтлээ яараад байгааг ойлгоогүй. Би 90км/цаг хурдыг яс бариад л явсан. Юунаас ч хоцроогүй
Хажуугаар баахан машин 110-120 хүргээд гүйцэж түрүүлээд явсан ч 2 цагийн дараа бараг бүгдтэй нь аль нэг гүүр, зам хөндлөн гарч байгаа мал, эсвэл мөнгө хураадаг хэсэг дээр таарсан ккк. 90-тэй явсан тулдаа өөдөөс ирсэн 2 аюулыг тойрч чадсан даа. Нэг нь өгсүүр, эргэлттэй хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийж яваад миний өөдөөс тулж ирээд урсгал сөрөөд замын нэмэлт шороо хэсэг рүү орж байж сая нэг юм осол гараагүй. Гол нь би хурдаа тохируулж явсан учраас хэн хэн нь самбаачилж чадсан хэрэг. Товчхондоо хурдаа өөрөө л тохируулчих. Нүх сүв гаргаад машинд чинь сайн. Моторын эргэлт, хааз чинь тохироод шатахуунд хэмнэлттэй. Мэдээж маньвер хийх боломж олгоно. 1000 км газар нэг ч зогсохгүй 120 км/цагийн хурдтай явахад 8 цаг 30 минут явна. 90 км/цагийн явахад 2 цагийн дараа л очно. Хол замд зогсохгүй явна гэж байхгүй. Тиймээс 120 км/цагтай давхих, 90 км/цагийн хурдтай явахад ямар ч ялгаа байхгүй. Бусдад бүү гай бол. Үр хүүхэд гэр бүлээ хайрлацгаая манайхаан