ТҮР ХУГАЦААНД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА...
Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.
Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хээгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.