ХОТООС ГАРАХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДЭЖ БАЙНА...
Үндэсний их баяр наадамтай холбоотой Хүй долоо худаг болон орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж Улаанбаатар хотоос гарах чиглэлийн замууд ачаалал аваад байна.
Иргэдийн хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.