• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

2024-05-09
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

https://police.gov.mn/a/7136