ЭМЭГТЭЙ АХЛАГЧДЫН ДУУ ХООЛОЙ
"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо" сэдвийн хүрээнд жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг өрнөлөө.
Цагдаагийн байгууллагын удирдлагаас эмэгтэй алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байна.