• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2024-02-18
АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

📌А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр

📌А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь

📌А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад

📌А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан

📌А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан

📌 А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам халтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.