ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛТАД УРЬЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- 20 нас хүрсэн
- Бүрэн дундаас дээш боловсролтой
- 170 см-ээс дээш өндөртэй, эрэгтэй
- Бие бялдрын зөв хөгжилтэй, нүүр зөв төрхтэй, ил харагдах шарх сорви шивээсгүй
- Ял шийтгэлгүй
- Захиргааны зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй
/Эрх зүйч мэргэжилтэй , цэргийн алба хаасан бол давуу талтай /
Шаардлага хангасан иргэдийн материалыг 2023 оны 08 сарын 22-ноос 09 сарын 15-ны өдрийг дуустал хүлээнэ авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд дараах утсаар холбогдон авна уу?
Холбогдох утас: 89214885, 93021818