• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023-05-31
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн алба, Миг даатгал ХХК-тай хамтран Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд 2023 онд:

            Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл Цагаан шугам”, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн, Эрсдэлгүй ирээдүй хөтөлбөрийн хүрээнд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сурагчдын дунд сургалт орох чиглэлээр хамтран ажиллах;    

Орон нутгийн замд үйлдэгдэх зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хар цэг төсөл” орон нутгийг чиглэсэн авто замд зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгдсэн хар цэгүүдийн шалтгаан нөхцөлийг арилгах ажилд хамтран оролцох;

            Иргэд жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх чиглэлээр “Зөв дадал, энгийн соёл” урьдчилан сэргийлэх аянд хамтран ажиллах зэрэг 3 төрлийн ажлыг зохион байгуулахаар боллоо.