ХҮНД, ОВОР ИХТЭЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛА
Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжийн төв, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2023.05.09-ний тус албаны төв байранд зохион байгууллаа.
Хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөр “Хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлтэд тулгарч буй асуудал”-ын талаар мэргэжлийн байгууллагууд харилцан мэдээлэл, санал солилцож, цаашид том оврын ачааны автомашины даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцох зөрчлийн улмаас авто замд үүсэж буй эвдрэл, гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, нийслэл хотод ачааны автомашиныг хэрхэн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах талаар, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Уулзалт, зөвлөгөөнд тус албаны удирдлагууд болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Х.Пүрэвжаргал, Автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, мөн газрын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн дарга Б.Мөнхболд зэрэг мэргэжлийн байгууллагын нийт 27 төлөөлөл оролцож саналаа солилцож ажиллаа.