СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах тул тус албанд ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧААР ажиллах хүсэлттэй иргэдийг бүртгэж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,
Тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй
- Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
- Шивээсгүй байх,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- Жолооны В, С ангилалтай байх
Жич: ЭМЭГТЭЙ ИРГЭН БҮРТГЭХГҮЙ
Дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны 208 тоот өрөөнд биеэр ирж уулзах буюу 93021700 /хүний нөөцийн мэргэжилтэн/ утсаар лавлана уу.