• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2022-10-26
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах тул тус албанд ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧААР ажиллах хүсэлттэй иргэдийг бүртгэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:
• Монгол Улсын иргэн байх,
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:
• Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй
• Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
• Шивээсгүй байх,
• Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
• Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
• Жолооны В, С ангилалтай байх

Жич: ЭМЭГТЭЙ ИРГЭН БҮРТГЭХГҮЙ
Дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны 309 тоот өрөөнд биеэр ирж уулзах буюу 93021700 /хүний нөөцийн мэргэжилтэн/ утсаар лавлана уу.