ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВЬД ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
“Дугаарын хязгаарлалт зөрчвөл тэр дор нь 150.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлаж байна” гэх мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд 1968 оны замын хөдөлгөөний тyxaй Венийн конвенцод дугаарын хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсонтой холбоотой хариуцлага хүлээлгэхтэй холбоотой заалт байхгүй болно.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:
9 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг
9.5.Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно. гэж заасан.
Дээрх заалтын хүрээнд Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/1117 дугаартай захирамж гарсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас заасан хязгаарлалтын эхлэх цэг хэсгүүдэд хяналт тавин ажиллаж байна.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
57. Зөрчлийн тухай хуулийн 14.7.57.Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заасан.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ГУРАВДУГААР БҮЛЭГ:
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ:
12 дугаар зүйл.Замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг
12.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.
13 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
13.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:
13.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;
13.2.8.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар ЭРХ БҮХИЙ этгээдээс тавьсан ХУУЛЬ ёсны шаардлагыг биелүүлэх.
13.3.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно. гэж тус тус заасан.
Иймд та бүхэн хууль эрх зүйн зохицуулалтыг уншиж судлахгүй албаны ёсны эх сурвалжгүй мэдээллийг аливаа хэлбэрээр дэмжихгүй, байгууллага алба хаагчийн үйл ажиллагаа нэр хүндэд халдахгүй байхыг зөвлөе.