ХҮҮХДИЙН БАЯРААР АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАХ ЗАМУУД
Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамжийн дагуу зургадугаар сарын 1-ний өдрийн 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:
- Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны авто замын хөдөлгөөнийг,
- Засгийн газрын ордны баруун, зүүн талыг,
- Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
- Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.