• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

2022-02-03
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Цагдаагийн ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу олон улсын болон улсын чанартай 10200 km хатуу хучилттай автозам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, 100 км тутамд удирдах бүрэлдэхүүн хяналт тавин 24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550 , нийслэл хотод 247 цэгт 800-1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгслийн хурд зөрчих зөрчилд түлхүү анхаарч байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас хохирох, гэмтэх, эд материалын хохиролыг бууруулахад чиглэгдэж байна.

Сарын шинийн нэгний өдөр хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэгдээгүй байгаа нь үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид болон хөдөлгөөнд оролцогч та бүгдийн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан оролцож байгаагаас шууд хамаарч байна.

Замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Гэр гэртээ сайхан шинэлээрэй.