ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ
“Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.
2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас Нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2% явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна.
Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.
ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХДАА ГАР УТАСНЫХАА “FLASHLIGHT” ГЭРЛИЙГ АСААЖ ГАРАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Сүүлийн 5 жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байна. Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт, гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгдсэн байна.
Явган зорчигч зам тээврийн осолд өртсөн сүүлийн 5 жилийн судалгаа |
|||||||||||
№ |
Он |
Нийт нас барсан |
Улс |
эзэлж буй хувь |
Нийс лэл |
Орон нутаг |
Нийт гэмтсэн |
Улс |
эзэлж буй хувь |
Нийс лэл |
Орон нутаг |
1 |
2017 он |
507 |
143 |
28.2 |
72 |
71 |
4712 |
2359 |
50.1 |
2141 |
218 |
2 |
2018 он |
562 |
132 |
23.5 |
82 |
50 |
4761 |
2501 |
52.5 |
2312 |
189 |
3 |
2019 он |
561 |
140 |
25.0 |
88 |
52 |
3790 |
1949 |
51.4 |
1616 |
333 |
4 |
2020 он |
430 |
165 |
38.4 |
82 |
83 |
2718 |
1230 |
45.3 |
988 |
242 |
5 |
2021 он |
383 |
129 |
33.7 |
72 |
57 |
2475 |
1095 |
44.2 |
875 |
220 |
Нийт |
2443 |
709 |
29.0 |
396 |
313 |
18456 |
9134 |
49.5 |
7932 |
1202 |
Явган зорчигчийн өмссөн хувцасны өнгө автомашины гэрэлд харагдах зай:
- хар өнгийн хувцастай бол 17 метр бага,
- хөх өнгийн хувцастай 17 метр,
- улаан өнгийн хувцастай 24 метр,
- шар өнгийн хувцастай 37 метр,
- цагаан өнгийн хувцастай 55 метр,
- гэрэл ойлгогч хантаазтай бол 130-150 метр тус тус харагддаг байна.