Зам тээврийн ослоос үүдэлтэй хүүхдийн нас баралт 33%-аар буурчээ
Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, зориулалтын суудал дээр хүүхдийг тээвэрлэх хэвшлийг бий болгох, дэмжих зорилго бүхий "Ирээдүйгээ хамгаалъя" аян хоёр сарын хугацаанд үргэлжилж, гарсан үр дүнгээ танилцууллаа.
Аяны үр дүнд зам тээврийн нийт осол таван хувь, гэмтэл бэртэл 25.2 хувь, нас баралт 33.3 хувь буурсан бол хүүхдийн гэмтэл бэртэл нэг хувь, нас баралт 33.3 хувиар тус тус буурчээ.
Түүнчлэн ирэх аравдугаар сард орон нутгийн замд дахин хоёр ширхэг хурд хэмжигчийг суурилуулах аж.
Зам тээврийн осол Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэг байсаар байгаа бөгөөд “Оюу толгой” компани 2019 оноос хойш гурав дахь жилдээ зам тээврийн ослын улмаас иргэдийн амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулах нөлөөллийн ажлыг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн юм.
эх сурвалж: Ikon.mn