• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг энэ оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд зохион байгуулна

2021-08-17

2021-2022 оны Шинэ хичээлийн жил 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхтэй холбогдуулан "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг энэ оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд тус албанаас Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтран Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явагдаж байна. Уг хяналт шалгалтын үйл ажиллагаа 8 цэгт явагдаж, 140 гаруй автобус шалгалтад хамрагдана.