ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ БИЕТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ? БУРУУ ЮУ?
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар
сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаал
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ
2.16.Гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвар, гарц, явган хүний гарц, төмөр замын гарам дээр дараах тохиолдолд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулна:
2.16.1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн замын хөдөлгөөнд оролцоход;
2.16.2.замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал /зам, замын байгууламж эвдэрсэн, байгалийн гамшиг, гал түймэр, халдварт өвчин гэх мэт/ үүсэхэд; 2.16.3.эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад;
2.16.4. зам тээврийн осол, гэмт хэрэг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, байгалийн гамшиг, гал түймэр зэрэг шаардлагатай үед;
2.16.5. тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл буюу цуваа өнгөрөхөд.