• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АШИГЛАДАГГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТАНЬ ТАТВАРЫН ӨР ҮҮСГЭЖ ЯВАА ЮМ БИШ БИЗ

2020-09-09
АШИГЛАДАГГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТАНЬ ТАТВАРЫН ӨР ҮҮСГЭЖ ЯВАА ЮМ БИШ БИЗ

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлийн 9 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. 

Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг.

Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг. Нөгөө талаас тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа иргэний өмч биш тул аль аль талдаа хохиролтой байдаг тул уг асуудалд хариуцлагатай хандахыг автотээврийн үндэсний төвөөс уриаллаа. Мөн та https://www.transdep.mn/byRegister.php линкээр орж таны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, тээврийн хэрэгслийн лавлагаа авч, бичиг баримттайгаа Автотээврийн үндэсний төвд дээр очин хасалт хийлгэх боломжтой юм.

Түүнчлэн татварын тухай хуулиар таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй, татвараа төлөөгүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ. Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй гэдгийг албаныхан онцоллоо.

эх сурвалж: Автотээврийн үндэсний төв