• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

E-Police Гар утасны апликейшн

2022-10-07
E-Police Гар утасны апликейшн

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран “E-Police” аппликейшнийг 2018 оноос нэвтрүүлээд байна. 

 

Анхааруулга: Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэхийг холбогдох хууль тогтоомжид хориглодог бөгөөд ингэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир жолоо барих үедээ зөрчлийг баримтжуулахгүй байхыг хүсье. Мөн энэхүү аппликейшн нь upload буюу өмнө нь авсан болон засварласан зургийг оруулах боломжгүй бөгөөд зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд торгууль оногдуулах боломжгүй юм.

Зөрчлийн мэдээлэл нь хүчингүй болсон тохиолдолд иргэнд хүргэх хариу мессеж.

1. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Ямар зөрчил гаргасан нь тодорхой бус.

2. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Замын зорчих хэсэг болон хайс хашлага, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээ зурагт ороогүй.

3. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Ирүүлсэн зургийн чанар хангалтгүй, сарнисан, хэт холоос зургийг дарсан.

4. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Байршил тодорхой бус, орчин харагдахгүй