ERP.ULAANBAATAR.MN САЙТАД ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРӨГДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ
Тус албаны хэмжээнд “Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн систем”-ийг ашиглан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шилжүүлэх, шийдвэрлүүлэх, эргэн мэдээлэх үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын дагуу зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “UB ERP” дотоод удирдлагын нэгдсэн системд 2020 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс тус албаны үйл ажиллагаа, алба хаагчтай холбогдуулан ирүүлсэн нийт 177 гомдол, хүсэлт, санал, талархал ирүүлснийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 10, 1800-1200 тусгай дугаарын утсанд 103, Засгийн газрын 11-11 төвд 44, chek my serviсе /гар утасны aппликейшн/-д 14, Е-Serviсе.mn /цахим эх үүсвэр/-д 5, хороо бүртгэсэн 1 байна. Үүнээс:
Гомдол 97 буюу 55,1 хувь, хүсэлт 70 буюу 35,5 хувь, санал 7 буюу 7,5 хувь, талархал 3-ыг бүртгэн авч, хуулийн хугацаанд шалгаж, шийдвэрлэсэн 167, ажиллагаанд 10 байна.
Энэ оны хагас жилийн байдлаар нийт 177 гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь 2019 оны өмнө жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 272 буюу 38,6 хувь буурсан үзүүлэлттэй байна.
Еrp.ulaanbaatar.mn сайтад ирүүлсэн гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн байдлаар үзэхэд 177 буюу 98,4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 3 гомдол, мэдээллийн хугацаа хэтрүүлсэн нь ноднин жилийн мөн үетэй харьцуулахад хуулийн хугацаа хэтрүүлсэн асуудал 3 дахин буурсан, индексийн үзүүлэлт “А” үнэлгээтэй үнэлэгдсэн.
Иргэд, хуулийн этгээдээс тус албаны үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, үр дүнтэй зохион байгуулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, өргөдөл, гомдлын системийн ашиглалтыг сайжруулах, шийдвэрлэлтийг эргэн тайлагнах зэрэг ажлуудыг долоо хоног бүрийн хоногийн мэдээгээр харьяа нэгжүүдийн дарга нарт мэдээлэл өгч ажилласан.