• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

МЭНДЧИЛГЭЭ

2020-06-01
МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын хүүхэд багачууд Та бүхэндээ нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.         Монгол Улс олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн “Хүүхдийн баярын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай.

Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачууд Та бүхэн аав, ээжийнхээ ажил, үйлсээр үргэлж бахархаж, эцэг, эхдээ халамжтай, эх орондоо хайртай, улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй иргэн болж төлөвшөөрэй.         Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайтар сахиж, хоолоо сайн идэж, гадуур аль болох гарахгүй байхад анхаараарай хүүхэд багачуудаа.         Хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээч тасрахгүй үргэлжлэхийн гэгээн ерөөлийг дэвшүүлье.

 

Хүндэтгэсэн

Дарга цагдаагийн хурандаа                         Д.Амарсайхан