Маргааш бүх нийтээрээ "ХИЧЭЭХ ӨДӨР"
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жил бүр дэлхийн улс орнуудад зам тээврийн ослын улмаас 1,3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэл бэртлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч байна.
Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 оны хооронд нийтдээ 2.700 хүний амь насаа алдаж, 27.080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тоо баримт байна.
Эдгээр тоо баримтаас дараах дундаж үзүүлэлтүүдийг анхаарч заавал үзэх шаардлагатай юм. Үүнд:
№ |
Үзүүлэлт |
Жилийн дундаж үзүүлэлт |
Сарын дундаж үзүүлэлт |
Хоногийн дундаж үзүүлэлт |
|||
Улс |
Хот |
Улс |
Хот |
Улс |
Хот |
||
1 |
Зам тээврийн ослын дуудлагын тоо |
93.715 |
89.235 |
7.810 |
7.436 |
260 |
248 |
2 |
Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн зам тээврийн ослын тоо |
37.662 |
33.788 |
3.138 |
2.816 |
105 |
94 |
3 |
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэлбэрээр гарсан зам тээврийн осол |
1.738 |
842 |
145 |
70 |
5 |
2 |
4 |
Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүний тоо |
552 |
139 |
46 |
12 |
1,5 |
0,4 |
5 |
Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо |
5.416 |
3.600 |
451 |
300 |
15 |
10 |
6 |
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зөрчил гаргасан жолоочийн тоо |
1.498.383 |
1.201.872 |
124.865 |
100.156 |
4.162 |
3.339 |
7 |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан жолоочийн тоо |
38.274 |
22.243 |
3.190 |
1.854 |
106 |
62 |
8 |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо |
1.032 |
648 |
86 |
54 |
3 |
2 |
Бид нэг өдөр л хичээгээд жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, явган зорчигч нар нь явган хүний зам, явган хүний гарц, гарамтай хэсгээр зорчоод, тээврийн хэрэгслийн жолооч зорчигч нар хамгаалах бүсээ бүслээд замын хөдөлгөөнд оролцож чадвал 2 хүн амь насаа алдахгүй, 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй байх боломжтой юм. Гэтэл та бидний мэддэг хирнээ биелүүлдэггүй замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүд өдөр бүр 2 эхийн элгийг харлуулж, 2 гэр бүлийг аав, ээжгүй болгож, эрүүл саруул алхаж явсан 15 хүнийг эмнэлгийн орон дээр хэвтүүлж, 520 жолооч ослын улмаас автомашинд нь учирсан эвдрэлээ засуулах гэж өрх гэртээ, өөдөсхөн хүүхдүүдийнхээ өмсөх зүүх зэрэгт зарцуулах мөнгөө өнөөх л болгоомжгүй, хэнэггүй үйлдлээс болж гаргасан зам тээврийн ослынхоо төлөөсөнд төлсөөр байх уу!
Хэн ч энэ бүхнийг хүсээгүй, мөн хэн ч бид бүхнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчихийг зөвлөөгүй, уриалаагүй жолооч та, явган зорчигч та, зорчигч та бүхэн өөрсдөө л хожмын эрсдэл, эндэгдлийг тооцоолгүй хурд хэтрүүлэх, согтуугаар автомашин жолоодох, хамгаалах бүсээ бүслэхгүй байх, хаа хамаагүй газраар зам хөндлөн гарч замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөгүйгээс өөрсдийгөө, өөдөсхөн жаахан үр хүүхдээ, өөр гэмгүй яваа хэн нэгнээ зам тээврийн ослын золиос болгож байгааг бодож нэг үзээрэй, оюун бодолдоо тунгаагаарай.
Цагдаагийн байгууллагаас санаачлан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюул, хор уршгийг иргэдэд ойлгуулах, эрсдэлээс иргэдээ хамгаалах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон бусад Төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр “Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх” үйл ажиллагааны хүрээнд “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх иргэддээ хандаж “Та, бид нэг өдөр л хичээвэл” ямар олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж чадахыг “Хичээх өдөр”-өөр харуулах нь хүн бүрийн хичээл зүтгэлээс шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.
Замын хөдөлгөөний дүрэм нь таны амьдралын нэгэн чухал дүрэм гэдгийг цаг үргэлж санаж, алхам тутамдаа хичээж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцохын төлөө хамтдаа бүх нийтээрээ хичээцгээе.