• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ ТООЦСОН Ч ЗӨРЧЛИЙН ТОО БАГАСАХГҮЙ БАЙНА

2019-09-03
ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ ТООЦСОН Ч ЗӨРЧЛИЙН ТОО БАГАСАХГҮЙ БАЙНА

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хууль бусаар олж авах, үйлдвэрлэх  үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлийг арилгуулах, хуурамч улсын дугаар ашиглан үйлдэгдэж болзошгүй гэмт хэргүүдийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс “Улсын дугаар-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Хянал шалгалтын эхний 14 хоногийн байдлаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн

  • 14.7.10.1 дэх хэсэгт зааснаар 37 зөрчил,
  • 17.4.11.1 дэх хэсэгт зааснаар 1329 зөрчил,
  • 14.7.11.2 дахь хэсэгт зааснаар 3667 зөрчил,
  • 17.7.11.3 дахь хэсэгт зааснаар 5679 зөрчил,
  • 14.7.12 дахь хэсэгт зааснаар  284 зөрчил,
  • 14.7.13 дахь хэсэгт зааснаар 2 зөрчил нийт 10988 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зарим зөрчлүүдийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна.
Нэгдсэн арга  хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул улсын дугаар арилсан, бүдгэрч, танигдахгүй бохирлогдсон, буруу байрлуулсан, улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.