• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2019-01-21
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/159,Цагдаагийн ерөнхий газрын даргын мөн өдрийн А/208 дугаар тушаалаар тус албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Монгол Улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах,төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан удирдах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Тээврийн цагдаагийн алба болон өргөжин байгуулагдсан.

Одоо тус алба 4 газар,17 хэлтэс,11 тасагтай, албаны бүтцийн нэгжийн 820 алба хаагчтай, харьяа нэгжийн буюу орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасаг, хэсэгт нийт 394 алба хаагч, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг дэх замын цагдаагийн нэгжид 19 алба хаагч, улсын хэмжээнд нийт 1233 алба хаагчтай, энгийн 27 ажилтантай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.