• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Шинэчилсэн найруулганд цас орсон тохиолдолд заавал өвлийн дугуйг сольж тавьсан байх ёстой гэсэн заалт бий

2018-10-26
Шинэчилсэн найруулганд цас орсон тохиолдолд заавал өвлийн дугуйг сольж тавьсан байх ёстой гэсэн заалт бий

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмтэй холбоотой мэдээлэл хийж байна.

ДҮРЭМ ИРГЭДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙДАГ

 

Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Жилд үйлдэгдэж буй 5000 гаруй осол түүний улмаас амиа алдаж буй 600-650 хүн дүрмийн бус үйл ажиллагааны үр дагавар тул зайлшгүй мөрдөхөөс өөр аргагүй. 

 

Жолооч нар шинэчилсэн найруулгын 60 төрлийн зүйл заалтыг зайлшгүй судлах шаардлагатай байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. 

 

Тухайлбал, цас орсон тохиолдолд заавал өвлийн дугуйг сольж тавьсан байх ёстой зэрэг зайлшгүй мөрдөх зүйлс байгаа гэдгийг онцоллоо. Хэрэв шинэ заалтуудтай холбоотой ойлгомжгүй зүйл байвал Тээврийн цагдаагийн албанаас тодруулж болох юм байна. 

Явган хүний гарц бүр дээр хяналтын камер тавьж өгөхөөр санал хүргүүлсэн байна. Ингэснээр явган хүний гарцан дээр зам тавьж өгдөггүй "сахилгагүй" жолооч нарыг дүрмэнд оруулах боломж бүрдэх юм.

Дүрэм иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө байдаг гэдгийг иргэд ойлгох нь зүйтэй. Дүрэм зөрчиж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулсны эцсийн үр дүн нь зам тээврийн осол байдаг.