• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН 27 ПОСТЫГ ТОХИЖУУЛЖ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

2018-10-24
ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН 27 ПОСТЫГ ТОХИЖУУЛЖ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар зам тээврийн ослын улмаас 500 орчим хүн амь насаа алддаг бөгөөд эдгээрийн 78 хувь нь орон нутгийн замд гарсан харамсалтай тоо баримт бий.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэрэг нас баралтыг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 аймагт 27 байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа ба өнөөдөр ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас дээрх постуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан байна.