ЭНЭ 7 ХОНОГИЙН "ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ"-ИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргээ чанартай, шуурхай биелүүлж, албандаа ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхтулга-г Тээврийн цагдаагийн албаны энэ долоо хоногийн “Тэргүүний алба хаагч”-аар нэрлэж байна.
Тэрээр 10 дугаар сарын байдлаар үүрэг гүйцэтгэх хугацаандаа цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд 20 гаруй зөрчил, зарлагдсан тээврийн хэрэгсэл, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олж, тогтоосон байна.
Түүнчлэн энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, амь насыг нь хохироосон хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлах ажилд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан.
Алба хаагчийнхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье.