"НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” ЯВГАН АЯЛАЛ ХИЙЛЭЭ
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа” хөтөлөрийн хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Намар-Эрүүл цагдаа” сэдэвт явган аялалыг өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.
Богд Хан уул Зайсан-Баруун ширээт оргил чиглэлийн 4,5 км-ын зайд хийсэн явган аялалд албаны харъяа газар, хэлтэс нэгжийн нийт 160 орчим алба хаагч, ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд идэвхитэй оролцож амралтын нэгэн өдрийг байгалийн сайханд, цэнгэг агаараар амьсгалж, ажлын их ачаалалтай улирлын нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Энэ үеэр аялагчид Олс таталт, Уулын оргил булаалдах, Гар дуур суниах зэрэг тэмцээнүүдэд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж, хамт олноороо хүч үзсэн юм.