• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АНХААР‼️ СЭРЭМЖИЛ‼️ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ‼️

2018-03-09
АНХААР‼️ СЭРЭМЖИЛ‼️ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ‼️
Өнөөдөр буюу 2018.03.09-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 насны орчим жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.
 
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй.
Үүнд:
1. зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
2. зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр
3. явган хүний гарц дээр
4. төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
5. гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг
6. эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
7. хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
8. тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.