• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЭНЭ БОЛ БОДИТ БОЛСОН ЯВДАЛ

2018-03-05
ЭНЭ БОЛ БОДИТ БОЛСОН ЯВДАЛ

Нүд шигээ бор өнгийн монголд үйлдвэрлэсэн нэхий дээл өмссөн 3 нас 2 сартай бяцхан охин Сахилгагүй пороро, Шогч крон гэж аялан ээжийнхээ гараас хөтлөн явган замаар хөгжилтэй алхана. Ээж нь дэлгүүр орж сүү аваад хариултанд ирсэн задгай 580₮-ийг охиндоо өгчээ. Охинд чихэр болон харагдах задгай мөнгө гарт нь багтаж ядна.

 
Яг энэ үед өглөө сэрүүлэгээ сонсоогүй унтсан Цэнд санд мэнд гэрээсээ гарч машинаа ч халаалгүй ажил руугаа яаран давхина.
 
Охины гарт байсан чихэрний мөнгө салхинд хийсэж, машин зам дээр ганц нэгээрээ салхинд туугдав. Охин ээжийнхээ гараас мултарч мөнгөний хойноос машин зам руу огол харайн гүйв. Ээж "Миний охион машин замаас холд" гэж хэлэхийн завдалгүй Цэндийн машин, задгай мөнгө, бяцхан охины нэхий дээлийг цусаар будав.
 
Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.