ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ БЭЛЭГЛЭЛЭЭ
Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасаг нь “Сар шинэ- Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн “Саруул харгуй” ХХК-тай хамтран бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэл хамгаалах суудал хэрэглэлгүй тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож яваа 10 жолоочид бэлэглэж ажилласан.