АЛБА ХААГЧДАД ХАЛУУН ХООЛ, УНДААГААР ҮЙЛЧИЛЛЭЭ

Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл гудамж замын голд зогсч, шүгэл үлээн, халуунд халж, хүйтэнд хөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа Замын цагдаагийн 30 гаруй алба хаагчдад UB INN ХХК-аас халуун чацарганы ундаа, аарц зэрэг халуун хоол, ундаагаар дайлж, сэтгэлийн бэлэг барьлаа.