• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

2017-11-17

        Өнөөдөр Зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх дэлхий нийтийн өдөр

       Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногт #дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

          Манай улсын хувьд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийд, Сүүн гол зам болон MONGOLIAN LAND CRUISER CLUB-тэй хамтран 4 дэх жилдээ “Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор өнөөдөр зохион байгуулж байна.

       Зам тээврийн ослоор дэлхийд жилд дунджаар #1.3 сая гаруй хүн амь насаа алдаж, #50_гаруй_сая хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 10-15 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн #тэргүүлэх шалтгаан болж, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ.

       2016 онд Манай улсад нийт 107559 осол гэмтлийн тохиодол бүртгэгдснээс #17197 буюу 16 хувь нь #зам_тээврийн ослоос шалтгаалсан байх бөгөөд энэ нь нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орсоор байна.

          2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30588 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16,8% хувиар #буурсан байгаа боловч амь насаа алдсан 431 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3%-иар #өссөн бөгөөд ослын улмаас 980 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 192,6 сая төгрөгийн хохирол учраад байна.

Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд #хүргэх, тэдний дуу хоолойгоор дамжуулан бусад замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг #нэмэгдүүлэх, зам тээврийн ослын хор уршиг, үр дагавар, түүнээс #урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж болох арга хэмжээнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

       #Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Монголын Landcruiser клубтэй хамтран хүндэтгэл үзүүлэх автомашины цувааг зохион байгуулж, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийдтэй хамтран Идгаачойнзинлин дацанд Ерөөл хурах, Гандан дуганд Номын сахиусанд залбирал даатгал хурж, үүрэн телефоны Mobicom, Unitel, G-mobile-н операторуудаар дамжуулан иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мессеж хүргэх зэргээр ослын хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

        Иймд #хайртай #бүхнээ гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд #сахилга, #соёлтой оролцохыг та бүхэнд #уриалж байна.

     Зам тээврийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд бидэнтэй байнга #хамтран ажиллаж, #дэмжиж буй нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын хамт олон, иргэддээ #талархал илэрхийлж байна.

 

 

ТА БҮХНИЙ АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ