• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ОРОН НУТГИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аймгуудын замын цагдаагийн тасаг, албадтай хамтран ажиллах, мэргэжлийн удирдлагаар хангах, орон нутгийн замын ачаалал, нөхцөл байдал, мэдээ тайланд дүн шинжилгээ хийж бодлого боловсруулах, авто замын хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу баригдсан замын цагдаагийн хяналтын суурин постуудыг өдөр тутмын удирдлагаар хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна. 

Аймаг, дүүргийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Аймаг, дүүргийн төр, захиргаа, төрийн бус байгууллагын хүч дэмжлэгтэйгээр зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй юм.