• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ДУГУЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2020-09-30
ДУГУЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Тус албанаас жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Чадварлаг хамт олон 2020” цогцолбор тэмцээний хүрээнд уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн 2020.09.29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд тус албаны  харьяа газар хэлтсийн 14 багийн 56 тамирчид 18-25 нас, 26-35 нас, 35-аас дээш, эмэгтэй тамирчид гэсэн ангилалд 6 км,12 км,18 км-н зайнд уралдаж хурд хүч,  авхаалж самбаагаа сорьж оролцлоо.

18-25 насны ангилалд

  • 1 байр-Төмөр зам дахь Цагдаагийн газрын тамирчин Б.Нямбаяр
  • 2 байр-Мөрдөн шалгах газар тамирчин Б.Балжинням
  • 3 байр-Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн тамирчин Б.Жамъянпүрэв

26-35 насны ангилалд

  • 1 байр-Захиргааны удирдлагын газрын тамирчин Г.Тэмүүлэн
  • 2 байр- Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн тамирчин Б.Анар
  • 3 байр- Мөрдөн шалгах газрын тамирчин Э.Энхтөр

35-аас дээш насны ангилалд

  • 1 байр- Мөрдөн шалгах газрын тамирчин Ж.Бямбадорж
  • 2 байр- Захиргааны удирдлагын газрын тамирчин Д.Энхтайван
  • 3 байр- Төмөр зам дахь Цагдаагийн газрын тамирчин С.Ганбаатар

Эмэгтэй тамирчид

  • 1 байр- Захиргааны удирдлагын газрын тамирчин О.Мөнхзул
  • 2 байр- Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн тамирчин  Н.Долгорсүрэн
  • 3 байр- Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн тамирчин Г.Дашжаргал

Багийн дүнгээр

  • Тэргүүн байранд Мөрдөн шалгах газрын Хангал баг
  • Дэд байранд Захиргааны удирдлагын газрын Оргил баг
  • Гутгаар байранд Төмөр зам дахь Цагдаагийн газрын Ган зам баг шалгарч өргөмжлөл медалиар шагнууллаа.

Амжилттай оролцсон баг тамирчдаа баяр хүргэе.