• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ "УСАНД СЭЛЭЛТИЙН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2019-01-28
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Чадварлаг хамт олон 2019” цогцолбор тэмцээний нэг төрөл болох “Усанд сэлэлт”-ийн тэмцээн 2019.01.28-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Усан спортын сургалтын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд харьяа газар, хэлтэс, нэгжийн 13 багийн 39 алба хаагч буухиа хэлбэрээр “Мэлхий”, “Араар даллах”, “Чөлөөт” гэсэн 3 төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээний нийлбэр дүнгээр Сонгино хайрхан дүүрэг Замын цагдаагийн хэлтэс тэргүүн байрт, Сүхбаатар дүүрэг Замын цагдаагийн хэлтэс хоёрдугаар байрт, Хамгаалалтын гуравдугаар байрыг тус тус эзэлж бусдыгаа хошуучиллаа.