• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН "ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ"-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2019-11-27
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН

Тээврийн цагдаагийн албаны 11 дүгээр сарын “Чадварлаг алба хаагч”-аар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч О.Батзаяа шалгарч, ажиллах хугацаандаа гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж бусад алба хаагчдаа манлайлан ажилласан тул цалингийн тодорхой хувь, “Батламж”-аар шагнав.

Тус албанаас сар бүр алба хаагчдын ажлын үр дүн, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, шинэлэг, бүтээлч санал санаачилгыг дэмжих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулан урамшуулж байна.