• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 08 ДУГААР САРЫН "ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ"-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2019-08-26
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 08 ДУГААР САРЫН

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн

урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч,

цагдаагийн ахмад Г.Отгонтамир

Алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны 08 дугаар сард урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын дунд “Чадварлаг алба хаагч” болзолт уралдааныг зохион явууллаа.

Алба хаагчдаас удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтээс гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг голлох шалгуур үзүүлэлд болгон дүгнэж шалгаруулсан бөгөөд энэ сарын чадварлаг албах хаагчаар Тээврийн цагдаагийн албаны  Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамирыг “Чадварлаг алба хаагч”-аар шалгаруулж, сарын үндсэн цалинг тодорхой хувиар нэмж, “Батламж”-аар шагнав.