• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХМАД АЖИЛТНУУДЫН ЗОЛГОЛТ БОЛЛОО

2019-02-11
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХМАД АЖИЛТНУУДЫН ЗОЛГОЛТ БОЛЛОО

Тээврийн цагдаагийн алба билэгт сайн энэ өдөр тус албанаас гавъяаныхаа амралтанд гарсан ахмад амжилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хөдөлмөр сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн 180 гаруй ахмад ажилтнууд оролцсон юм.

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан ахмадуудад хандан:

“Албаны хувьд ахмадын холбоотойгоо ойр ажиллаж, нийт ахмад ажилтнуудынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эргэх холбоотой байх, та бүхний туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээх зэрэгт онцгойлон анхаарч, олон ажил төлөвлөж, хэвшүүлж байгааг дурдахад таатай байна. Урвуулагч хэмээх шороон гахай жилдээ та бүхэн маань эрүүл энх байж, төрлөөрөө түвшин амгалан жаргах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээний агшнаас...