• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСАН ХОЛБОГДОГЧИЙГ ОЛЖ ТОГТООЛОО

2024-02-08
ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСАН ХОЛБОГДОГЧИЙГ ОЛЖ ТОГТООЛОО

Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 55 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн туслах зам дээр улсын дугаар тодорхойгүй суудлын тээврийн хэрэгсэл хүн мөргөөд зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэн, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж холбогдогчийг олж тогтоосон байна.

Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75%-согтолттой замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй асуудлыг шалгаж байна.

Хөдөлгөөнд_оролцогч_Та

Ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байх;

Явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.