• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ

2023-11-19
ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтэж, 1 жилд 186300 хүүхэд, 1 өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг бол манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас жил бүр 500 гаруй хүний амь хохирч, 2000 гаруй хүн гэмтдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна.

Зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэдийг дурсах өдрийг дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын эхний гуравдугаар долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг.

Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэх талаар уриалах, сурталчлах, яаралтай тусламж үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино.